Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд VIP АВТОБУС иргэдэд үйлчилж эхэллээ

2025 оны 8 сарын 05

Arslan.mn

Иргэдэд ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нөхөрлөл зам” ХХК-иас 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар “Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн” чиглэлд 8 дугаар сарын 10-ны өдрөөс иргэдэд үйлчлэхэд бэлэн боллоо.

Хөвсгөл аймгаас долоо хоног бүрийн Пүрэв гарагт 21:10

Улаанбаатар хотоос долоо хоног бүрийн Ням гарагт 21:10 цагаас хөдөлнө.

VIP автобусны онцлог:

  • Суудал нь 45 градус налах түшлэгтэй
  • Хөл амраагчтай
  • Зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил
  • Суудал бүрт гар утасны цэцэглэгч
  • 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй бөгөөд зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай юм.

Зорчигч та бүхэн аюулгүй, тав тухтай, баталгаатай хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлээрэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664712
1 эможи

keyboard_arrow_up