“Gem mall“ төвд хүчирхийлэл үйлдэн, эхнэрийнхээ амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.581 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1.337 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 815 хэрэг шинээр нээж, 212 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, "Gem mall" төвд хүчирхийлэл үйлдэн, эхнэрийнхээ амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэрээ хутгалж онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.









