Насанд хүрээгүй хүүхдийн биеийн үнэлүүлж байсан этгээдэд 12 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ
Прокурорын байгууллага 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.581 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1.337 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 815 хэрэг шинээр нээж, 212 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдийн биеийн үнэлүүлж байсан этгээдэд 12 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ.
Тодруулбал, Б.А нь насанд хүрээгүй хүүхдийн санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хүн худалдаалах),
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан),
Мөн Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-гийн цээж хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 (хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.









