Цусны төв уртасгасан цагаар ажиллана

2014 оны 8 сарын 05

Цусны төв нөөцийн хомсдолд орсон байна. Оюутнууд амарч, иргэдийн ихэнх нь амралт зугаалгаар явсан энэ үед буюу жил бүрийн долдугаар сараас есдүгээр сар хүртэл бүлгийн хамаарлаас болж цусны хомсдол ихэсдэг ажээ. Өнөөдрийн байдлаар гэхэд л маш олон хүнд цус хэрэгцээтэй болж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа юм.

Жишээлбэл Найман хүүхэдтэй, 50 настай ээжид III бүлгийн цус их хэмжээгээр, 23 настай нялх биетэй ээжид II бүлгийн цус их хэмжээгээр, хоёр настай бяцхан хүүд II бүлгийн цус их хэмжээгээр, 17 настай залуу хүүд IV бүлгийн цус их хэмжээгээр хэрэгтэй байна. 

Юутай ч ажил ихтэй иргэд цусны төвд цусаа хандивлах боломж бүрдэхгүй байгааг харгалзаж тус төв уртасгасан цагаар ажиллах нөхцлийг судалж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6647
0 эможи
keyboard_arrow_up