Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна

2025 оны 8 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч оны аравдугаар сард Бүгд Найрамдах Филиппин Улсад айлчлах үеэрээ тус улсын ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон дэд ерөнхийлөгч Сара Дутертетэй хийсэн уулзалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг урт болон богино хугацааны англи хэлний сургалтад хамруулахаар тохиролцсон.

Хэлэлцээриийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Үндэсний аврах бригад, 111, 119 дүгээр анги болон НОБГ, Баянхонгор, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 25 алба хаагч тус улсад богино хугацааны сургалтад хамрагдаж байна.

Алба хаагчид Манила хот, Үндэсний Их Сургуульд англи хэлний В1 түвшний нийт 45 хоногийн сургалтад хамрагдаж байгаа юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664694
0 эможи

keyboard_arrow_up