Яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Б.Амарсайхан дахин өөр улс руу НИСЧЭЭ

2025 оны 8 сарын 01

Arslan.mn

Зодооны хэрэгт холбогдож, Интерполоор дамжуулан эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан  өнгөрсөн сарын 27-нд Монголд ирэх ёстой байсан. 

Тэрбээр хуулинханд энэ сарын 27-нд буцаж ирнэ гэж мэдэгдсэн байдаг ч одоог хүртэл ирээгүй тул оргон зайлсан байж болзошгүй гэж үзэн түүний Гадаад паспортыг хүчингүй болгох шийдвэр гарсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Амарсайхан нь буцаж ирэлгүй дахин өөр улс руу нисчээ гэх мэдээлэл бий.

Хэргийг эргэн сануулахад, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3-р хорооны “Cante” хэмээх шөнийн цэнгээний газрын үүдэнд долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө нэгэн зодоон болж, нэг иргэн гавал, тархины хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар хэрэгт холбогдоод буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан 30 хоног баривчлаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
664666
1 эможи

Зочин
2025-08-01 22:46
5 богд чинь Намбарын Энхбаярынх гэсэн үү гүй юу
Зочин
2025-08-01 19:49
Хуулийнханд гэж яг хэнд хэлээд, хэн зөвшөөрөөд явуулсан юм бэ? Хэдэн ч паспорттой юм бол!!!
Зочин
2025-08-01 19:05
aldaa gardaggui yum shig l mongolchuud jujiglej bnaa
Зочин
2025-08-01 16:37
яргачидыг дарахгүй бол хөдөлмөрлөж татвар төлдөг жирийн иргэд амьдрах аргагүй боллоо шүү МАН-ын хуулийн сайд аа
Зочин
2025-08-01 13:19
Гадаад иргэншилтэй бх нь дээ
Зочин
2025-08-01 12:21
Хүчингүй паспорттай хүн улс хооронд нисээд амар тайван аялаад байна. Өөрч сонин зүйл алга даа.
Б.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up