Ипотекийн зээлийн даатгалын шимтгэлийг 2-10 ДАХИН НЭМЖЭЭ
2025 оны 7 сарын 31
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Санхүүгийн зохицуулах хороонд албан бичиг хүргүүлж, “ Ипотекийн даатгалын багц дүрэм”-тэй холбоотой асуудлаар хууль зүйн үндэслэлтэй тайлбар гаргахыг шаардсан байна.
Энэ талаар өмгөөлөгч О.Батхүү өөрийн цахим хуудаснаа " Ипотекийн даатгалын шимтгэл 2-10 дахин нэмэгдсэн асуудлаар ХЗДХЯ-нд хандсан. Уг асуудлаар Л.Мөнхбаатар сайд СЗХ-нд албан бичиг явуулжээ. 115 мянган хүнд хамааралтай журам батлахдаа Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй, олон нийтэд танилцуулаагүй, хэлэлцүүлэг хийлгүй баталсан үндэслэлээ тайлбарла гэсэн байна." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
664648
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс