2025 оны аравдугаар сард Улаанбаатар хотынхон шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглаж эхэлнэ

2025 оны 7 сарын 30

Arslan.mn

2025 оны аравдугаар сард Улаанбаатар хотын хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглалтад өгөхөөр болжээ.

Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү2025 оны аравдугаар сард бид хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглаж эхлэх гэж байна. Урд шөнө шинэ төв цэвэрлэх байгууламжийнхаа зарим тоног төхөөрөмжийг хүлээж авч байхдаа өнгөрсөн бүхнийг ямар бэрхшээл давж энэ хүрэв, бид юу шинээр сурав гэхчлэн олон зүйлийг бодож байлаа. 2020 онд эхэлж байсан энэхүү төслөө эргээд харахад олон сорилтыг бид хамт олноороо даван гарчээ. Хэрвээ Ковидын 2 жил зогсоогүй бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил маань 3 жилийн дотор дуусах байлаа.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 1964 онд 500-800 мянган хүнтэй хотод зориулан хийгдсэн байсан бөгөөд өдгөө 1 сая 500 мянган хүнтэй их хотод шинэ цэвэрлэх байгууламж зайлшгүй шаардлагатай болоод байгаа. 2020 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн анхны усаа бид наадмын өдрүүдэд авч туршлаа.

2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийг зогсоон улмаар бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршаад Улсын комисст хүлээлгэн өгөх юм. Цаг минут тутам алт шиг үнэ цэнтэй өдрүүд өнгөрч байна.

Ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад сургаад байгаа. Зөвхөн 2024 онд гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой.

Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллана.

1964 оноос хойш их хотын хүн амын хэрэгцээг хангаж ажилласан хуучин төв цэвэрлэх байгууламж цоо шинээр дахин солигдох түүхэн цаг үе тун ойртлоо.

Карьерын үнэрийг би байхгүй болгоно гэж хэлсэн. Боломжгүй мэт зүйл, олон нийт чичлэх тохиолдол ч байлаа. Өргөс авч байгаа мэт шуудхан алга болчихдог зүйл биш. Энэ бол бүтээн байгуулалт. Таван жилийн турш хичээн зүтгэж их ажлын ард хамтдаа гарч байгаа хамт олондоо талархал илэрхийлье. Энэ өвлөөс өмнө шинэ цэвэрлэх байгууламж ийнхүү ашиглагдаж эхлэх нь ээ." гэжээ.

Мөн дараах түүхэн зургуудыг оруулжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664643
1 эможи

BAT
2025-08-02 12:03
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000
BAT
2025-08-02 12:03
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000
Туяа
2025-07-30 19:40
Амжилт хүсье
Зочин
2025-07-30 18:22
Гэмтлийн эмнэлгийн баруун талд бгаа түүхий эд авах цэгийг зайлуулж өгөөч архичид байнга цуглаад бна ш дэ
keyboard_arrow_up