Авлигын сэжиг бүхий 57 КЕЙС илрүүлжээ

2025 оны 7 сарын 30

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Салбараар нь авч  үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 80 дуудлага хүлээн авсан гэж АТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664635
0 эможи

keyboard_arrow_up