Ц.Анандбазарт шүүхийн шийдвэр үйлчлэхгүй байгаагийн учир юу вэ
Монголын толгой баян Ц.Анандбазарын эзэмшлийн "Өргөө-2" кино театр нь Мэдээлэл технологийн үндэсний паркад олон жилийн турш үнэгүй шахуу түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Үнэгүй шахуу хэмээн тодотгосны учир нь нэг мкв нь 8,000 төгрөгөөр түрээслэдэг байсан аж.
Өнөөдөр төвийн А зэрэглэлийн байршилд нэг мкв үйлчилгээний талбайн түрээс 80,000 төгрөгөөс эхэлж байна. Гэтэл зах зээлийн ханшаас 10 дахин бага үнээр 20-иод жил түрээсэлжээ.
Улмаар МТҮП-аас өөрийн эзэмшлийн 2526 мкв талбайг хуул бусаар эзэмшиж байгааг зогсоож, суллаж өгөхийг шаардан, шүүхэд ханджээ. Хоёр ч шатны шүүхийн шийдвэрээр Ц.Анандбазарын Нью Тур Сафарис ХХК-ийн буруу хэмээн тогтоож, нэхэмжлэгч талын зөв хэмээн шийдвэрлэжээ.
Гэтэл шүүхийн шийдвэр гараад хоёр сарын хугацаа өнгөрөхөд Ц.Анандбазар МТҮП-ын талбайг чөлөөлж өгөх нь битгий хэл мах шардаг газарт давхар түрээслэсэн байжээ. Тухайн газар нь засвар хийж, хаягаа хадан үйл ажиллагаагаа эхлүүлж, илтэд хууль зөрчиж байна.
Энэ мэт илтэд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй зөрчиж байгаад ШШГЕГ-аас хяналт тавихгүй, хөдлөхгүй байгаа нь юуных вэ?!









