“Тугалтай үхэр зарна“ гэх зараар холбогдож 27 сая төгрөгөө залилуулжээ

2025 оны 7 сарын 29

Arslan.mn

Энэ оны 07 сарын 09,21,22,25-ны өдрүүдэд Дорноговь, Сүхбаатар, Өвөрхангай аймагт дөрвөн иргэн “Тугалтай үхэр зарна” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдож, нийт 27,200,000 (хорин долоон сая хоёр зуун мянган) төгрөгөөр ЗАЛИЛУУЛЧИХЛАА гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Сүүлийн үед залилагч этгээдүүдийн арга улам нарийсаж, цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдсээр байна.

Тодруулбал залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягнаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй гэх зэргээр ятгаж залилан мэхэлж байна.

Иймд иргэн та бүхэн дараах зүйлд анхаараарай

  • Мал, эд хөрөнгө худалдан авахдаа тухайн барааг биечлэн харалгүйгээр урьдчилгаа, мөнгө шилжүүлэхгүй байх.
  • Танихгүй этгээдтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх
  • Урьдчилгаа, зардал мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664612
1 эможи

keyboard_arrow_up