ШУУРХАЙ: Яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Интерполын эрэн сурвалжлуулах хүсэлт өгчээ

2025 оны 7 сарын 29

Arslan.mn

Яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт өгчээ.

Учир нь Б.Амарсайхан энэ сарын 27-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монголд ирэх ёстой байсан ч одоо хүртэл Монгол ирээгүй байна.

Товчхондоо, товлосон хугацаа өнгөрсөн ч “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан Монголд эргэн ирээгүй бөгөөд ийнхүү тэрээр оргон зайлсан нь тодорхой ийнхүү тодорхой болжээ.

Мөн энэ талаар Хохирогч хүүгийн аав Д.Дашзэвэг өөрийн цахим хуудаснаа өнөөдөр " Өнөөдөр 7 сарын 28 ны өдөр. Б.Амарсайхан, чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ! Зугтлаа гээд би чамайг мартахгүй ,зогсохгүй, цөхрөхгүй шүү дээ!  Ирэхгүй байсаар байгаад бүх хэрэг нь замхраад “АМАР САЙХАНДАА жаргажээ” гэдэг үлгэрийг чамд хэн ч зохиож өгөхгүй шүү!" гэсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664607
0 эможи

Б.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up