Цэцэрлэгийн барилгын 600 сая төгрөгийн төсөвт өртгийг 1 тэрбум болгон нэмэгдүүлсэн гэх хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2025 оны 7 сарын 29

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны 7 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 1145 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 898 хэрэг шинээр нээж, 175 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Р.Н холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, улс төрийн албан тушаалтан А.Г нар нь албан тушаалын байдлаа ашиглаж нэр бүхий иргэнийг хууль бусаар албан тушаалд томилуулсан, цэцэрлэгийн барилгын ажлыг хийлгэхдээ 600 сая төгрөгийн төсөвт өртгийг 1 тэрбум 251 сая болгон нэмэгдүүлж 1 багц ажлыг 2 хувааж тендер зарлан бусдад давуу байдал бий болгосон, хувийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд  шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664604
0 эможи

keyboard_arrow_up