Д.Нямсамбуу: Э.Батмагнайг гурван наадамд түрүүлэх цээртэй гэнэ. Уйддаг юм уу, яадаг юм

2025 оны 7 сарын 28

Arslan.mn

"Гурван наадамд дараалан түрүүлэх цээртэй" гэх мэтээр цуурч буйд Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, Д.Нямсамбуу гавж тайлбар хийжээ

Тэрбээр "Батмагнай одоо болно. Увсад барилдаад хэрэггүй, эсвэл яадаг яадаг морь хүн 3-н наадамд түрүүлэх цээртэй ч гэнэ үү. Уйддаг юм уу яадаг юм хүн айлгах заншил шинээр зохиогоод.

Дуучин хүн дуулна, бөх хүн барилдана, барилдмаар байгаа бол хаанаа барилдана хүний өөрийн л дур. Хүний залуу нас богино, спортын нас бүүр ч богино. Тэр наадамд очоод түрүүлэх магадлал тийм өндөр ч биш.

Хар цагаан хэл ам гэнэ, улсад түрүүлэхэд нь ч тэр, сая түрүүлэхэд ч тэр, аль аль нь байж л байгаа, байх ч болно. Магтаал муушаалын аль алиныг бага сонсох арга бол огт барилдахгүй л байх юм, энэ тохиолдолд.

Шунал бага байхыг яривал бөх хүн барилдахыг хүсэх хүслээс бай шагналд нь шунах сэтгэл нь илүү байна гэж яаж мэдээд байна. Мөн үнэндээ бид хэн нэгнээс бага шунахыг шаардах ямар эрхтэй юм?

Шударга л барилдаж байвал аль наадамд зодоглоно тэр бөхийн эрх дээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664588
1 эможи

danzan
2025-07-28 13:12
kholoo ochij huts gavj guai hahaha pdda chin
keyboard_arrow_up