Зодооны хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан Монголд ирээгүй байна

2025 оны 7 сарын 28

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл болон “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.

Улмаар Хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгт Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар яллагдагчаар татагдаж, гурав нь цагдан хоригдоод байна.

Тэгвэл хуулинханд энэ сарын 27-нд буцаж ирнэ гэж мэдэгдсэн Б.Амарсайхан одоог хүртэл ирээгүй байна.

Товчхондоо, товлосон хугацаа өнгөрсөн ч “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан Монголд эргэн ирээгүй бөгөөд ийнхүү тэрээр оргон зайлсан нь тодорхой болжээ.

Мөн энэ талаар Хохирогч хүүгийн аав Д.Дашзэвэг өөрийн цахим хуудаснаа өнөөдөр " Өнөөдөр 7 сарын 28 ны өдөр. Б.Амарсайхан, чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ! Зугтлаа гээд би чамайг мартахгүй ,зогсохгүй, цөхрөхгүй шүү дээ!  Ирэхгүй байсаар байгаад бүх хэрэг нь замхраад “АМАР САЙХАНДАА жаргажээ” гэдэг үлгэрийг чамд хэн ч зохиож өгөхгүй шүү!" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664583
1 эможи

Б.Амарсайхан
keyboard_arrow_up