Дарханд хүүхэд хулгайлахыг завдсан 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна
2025 оны 7 сарын 24
Цагдаагийн байгууллагад өнөөдөр (2025.07.24) 12.30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664566
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс