“Сэлэнгэ аймагт 20 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Үүл буудаж байгаа ч түймрийн голомтод нөлөөлөхгүй байна“

2025 оны 7 сарын 24

Arslan.mn

Ой, хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар ОБЕГ-ын холбогдох албаныхан дараах мэдээллийг өглөө. 2025 он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 204 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа юм байна. Үүнээс 135 нь ойн түймэр, 69 нь хээрийн түймэр аж. Нийт түймрийн 73 нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарчээ.

Он гарснаас хойш Сэлэнгийн бүс нутагт хур бороо ороогүй учир тус бүс нутагт хуурайшилт хэт халалт маш өндөр байгаа юм байна. Улмаар нийт түймрээс 90 нь зөвхөн Сэлэнгэ аймгийн бүст гараад байгаа аж. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 11 түймэр, Мандал суманд 3, Хүдэр суманд 6 түймрийг унтраахаар нийт 670 гаруй иргэн 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна.

Ой хээрийн түймэр нь урт хугацаанд үргэлжилдэг, бартаа саад болон шатах масс ихтэй учир техник хэрэгсэл очих боломжгүй байдаг учир нисдэг тэргээр ОБЕГ-ын алба хаагчдыг буулгаж байгаа аж.

Хүдэр суманд гарсан түймрийг 10 дахь хоногтоо унтраахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үүлэнд нөлөөлөх байдлаар хур тунадас оруулах ажиллагааг хийж байгаа ч түймрийн голомт буюу Хан Хэнтийн тусгай хамгаалалтай бүсэд хур бороо орох боломж бүрдэхгүй байгаа аж. Зургаадугаар сараас хойш Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа ба хүн явах боломжгүй уулын түймэрт явган явж гал унтрааж буй алба хаагчид, иргэд олон хоног үүрэг гүйцэтгэхэд маш хүндрэлтэй байгаа аж. Хэт халуунд даралт нь ихсэх, хачигт хазуулах зэрэг хүндрэлүүд бий гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664561
0 эможи

keyboard_arrow_up