Зодуулсан хүү гадаад руу эмчилгээнд явахаар болжээ

2025 оны 7 сарын 23

Arslan.mn

Бусдын гарт бүлэглэн зодуулсан хүү гадаад руу эмчилгээнд явахаар болсон талаар түүний аав өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Энэ тухай түүний аав Д.Дашзэвэг “Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээд явууллаа.

Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664548
1 эможи

Зочин
2025-07-23 17:07
Эвийдээ , аавтайгаа усны дусал шиг адилхан хөөрхөн хүү байна . Аав ээжид нь их л хэцүү байгаа даа . Хурдан эдгэрээсэй .
keyboard_arrow_up