ШУУРХАЙ: Одоо 16 цагаас Шүүх бусдыг зодсон бүлэг этгээдүүдийг дахин хорих эсэхээр хуралдана

2025 оны 7 сарын 23

Arslan.mn 

Бусдыг бүлэглэн зодсон 4 этгээдийн хоёр нь 48 цагийн хугацаатай түр саатуулагдаж өчигдөр орой 22 цагт суллагдсан билээ. Энэ үйл явдалд иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаад байгаа. 

Тэгвэл дөнгөж сая Прокурорын байгууллагаас мансуурсан үедээ бусдыг бүлэглэн зодсон Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг суллах шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, дахин хорих саналаа өнөөдөр бичиж шүүх рүү явуулсан. 

Тэгвэл одоо 16 цагаас Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан Шүүгчийн захирамжинд гаргасан гомдлын хурал болохоор болжээ. 

Хурлаар дээрх танхай этгээдүүдийг цагдан хорих эсэх нь шийдэгдэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664547
1 эможи

Мажиг
2025-07-23 16:51
Бид хүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна гээд тунхаглаад байсан чин уг Хуулийг гаргахад оролцсон лалруудын хүүхдүүд хүний улаан нүүрлэж цохиж дэвссэн, өшиглөн толгойг нь авах юмгүй Болгосон араатан юмуудаа!!!
Зочин
2025-07-23 16:11
Хорих хэрэгтэй. Улс орны аюулгүй байдал, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг хязгаарлах, залуучуудад үзүүлэх сөрөг нөлөөг бодолцож цагдан хорих, цаашлаад эрүү үүсгэн шалгаж шударгаар шүүх хэрэгтэй. Мөнгөний хамааралгүй шударга шүүгчдээр шүүлгэх хэрэгтэй. Эрүүдэн шүүх хэрэгтэй. Тэгж байж хүүхэд залууст мансууруулах бодисын хэрэглээг хязгаарлана
keyboard_arrow_up