ШУУРХАЙ: Прокуророос Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг дахин ХОРИХ санал гаргаж, шүүх рүү явуулжээ
2025 оны 7 сарын 23
Бусдыг бүлэглэн зодсон 4 этгээдийн хоёр нь 48 цагийн хугацаатай түр саатуулагдаж өчигдөр орой 22 цагт суллагдсан билээ. Энэ үйл явдалд иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаад байгаа.
Тэгвэл дөнгөж сая Прокурорын байгууллагаас мансуурсан үедээ бусдыг бүлэглэн зодсон Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг суллах шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, дахин хорих саналаа бичиж шүүх рүү явуулжээ.
Л.Алтан-Очирын хувьд сүүлд эрэн сурвалжилж олж тогтоосон нэгэн. Түүний хувьд хэрэг гардаг шөнө хэргийн газраас зугтсан байсан билээ.
Нэр бүхий улс төрч, бизнесийн бүлэглэлийн хүмүүсийн хүүхдүүдэд хууль хэрхэн эрх тэгш үйлчлэх эсэхийг дахин харах л үлдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








664542
1 эможи
Зочин
2025-07-24 22:06
худлаа яриал ард иргэдийг төөрөгдүүлэхээ боль ард түмэн тэнэг биш шүүх прокурорын чинь үүдэнд жагсана шүү цагдаа сайн ажиллаж бга шүү та нар л худлаа новшийн зан гаргадаг шдээ доль хангай
Зочин
2025-07-24 22:03
бүгдээрээ хил гарцан гэсэн хэнийг хорих гээд бна аа худлаа л яриөд бх шиг бна даа
Зочин
2025-07-23 15:37
Прокурор эсэргүүцэл бичиж байгаа нь сайн хэрэг шүүхийг л харах үлдлээ
Ган
2025-07-23 15:26
Эрүүгийн хуулийн мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэнд , өмь насанд халдсан бол... гэсэн заалт бдаг юм уу бхгүй бол яаралтай нэмэлт оруулах болж дээ УИХ ын хулгайчууд.
Zochin
2025-07-23 14:49
Shuuh.prokuroruud butgii jujug taviad bai.Ardiin huuhdiig laiv hiisen gj shorondoo horidog bizde.7.5 heregten ner buhii uls turchdiin turiivch Batdeliig amralrand avaachsan bizde.Ta nariin tegsh bish bdld ard tumen jinhene durguitsej bn.Estoi temtseh baih shu.Hulgai hiisen eks ES chin haa bn.
Ганаа
2025-07-23 14:41
Хошуу нэмэхээр хуруу нэм гэж дээрх 2 бол хулгчгар хулгарууд. Прокурорт өргөдөл ч бичиж чадахгүй гөлгөнсөн юмнууд
гарьд
2025-07-23 14:34
яахав дахин хориод эцсийн үр дүн зүгээр гарна ямар асуудал бнаа эх орноо тонон дээрэмдээд бүхэл бүтэн нэг уул алга болчихсон бүх юм нь ил бгаа хэрэг шүүх дээр очиод сарниад алга болчихдог хорвоо ш дээ тэгэсгээд мартагнаад өнгөрнө тэр битгий хэл эх орныхоо эсрэг тагнуул хийсэн гар хүртэл ёрөнхийлөгч нь суллаад гарчихдаг болсон хорвоо ш дээ энэ хэд ёстой яах ч үгүй сарниад л өнгөрнө
Зочин
2025-07-23 14:28
Нэмэргүй ээ. Худлаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс