СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Сугалаа аваад азтан болоорой“, “Мөнгө хожоорой“ гэх зэргээр иргэдийг хуурч залилж байна
Сүүлийн үед цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хийж, “сугалаа аваад азтан болоорой”, “мөнгө хожоорой” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэн залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна.
Залилагч этгээдүүд зохиомол орчин бүрдүүлж, олон нийтийн итгэлийг олж авахын тулд шууд дамжуулалт буюу /live/ мэргэжлийн түвшинд харагдуулах бүхий л аргыг ашиглаж байна. Сугалаа болгон тодорхой үнэ, тоо ширхэгтэй байх бөгөөд оролцсон иргэдэд “Та хожлоо, баяр хүргэе. Харин мөнгөө авахын тулд 2%-ийн татвар буюу шимтгэлээ шилжүүлээрэй” гэх зэргээр мөнгө нэхэх замаар залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Цахим орчинд хийгдэж буй бүх төрлийн шууд дамжуулалт /live/ нь урамшууллын сугалаа нь бодит бус бөгөөд иргэдийг хууран мэхлэх зорилготой гэмт хэрэг тул ийм агуулгатай шууд дамжуулалтыг үзэхгүй байх, сугалаанд оролцохгүй байх, харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.









