Хохирогчийн аав : Ж.Болдын хүү Өлзийсайхан миний хүүг аюулт зандалчдаас өмөөрсөн эр хүн юм шүү
Өнөөдөр цахим орчинд нэр бүхий улс төрчдийн хүүхдүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмгүй иргэний биед халдсан хэргийн талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Дээрх танхайн хэрэгт Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нар "Таван богд" группийн ТУЗ-ийн дарга Ц.Баатарсайханы хүү нар холбогдсон талаар мэдээллэсэн. Уг зодоон нь бүлэглэн танхайрсан хэрэг бөгөөд 40,50 хүний зодоон биш хэдэн хүн бүлэглэн нэг хүн рүү танхайрсан хэрэг болох нь бичлэгээр нийтэд ил болоод байгаа билээ.
Тэгвэл хэдхэн мөчийн өмнө хохирогчийн аав, иргэн Д нь өөрийн цахим хуудаснаа "ЦЕГ ын дарга асан Болдын хүү Өлзийсайханыг зарим сэтгүүлчид санаатайгаар энэ хэрэгт хутгаад байх шиг байна. Миний хүүг аюултай зандалчдаас өмөөрч найз шиг байсан эр хүн шүү" хэмээн нийтэлжээ.
Дашрамд дурдахад Тэгвэл ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал Ж.Болдын хүү хохирогчийг өмөөрч, яаралтай тусламж дуудсан байна. Энэ талаар хэргийн газрын бичлэг, мэдүүлэгт тусгагджээ. Ж.Болдын хүү зодооныг салгаж, цагдаад дуудлага өгч тусалсан юм шүү хэмээн гэрчүүд мэдээлэл өгчээ.









