Тодруулга : Ж.Болдын хүү хохирогчийг өмгөөлж, тусламж дуудаж өгсөн

2025 оны 7 сарын 21

Arslan.mn 

Өнөөдөр цахим орчинд нэр бүхий улс төрчдийн хүүхдүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмгүй иргэний биед халдсан хэргийн талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ. 

Дээрх танхайн хэрэгт Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нар "Таван богд" группийн ТУЗ-ийн дарга Ц.Баатарсайханы хүү нар холбогдсон талаар мэдээллэсэн. Уг зодоон нь бүлэглэн танхайрсан хэрэг бөгөөд 40,50 хүний зодоон биш хэдэн хүн бүлэглэн нэг хүн рүү танхайрсан хэрэг болох нь бичлэгээр нийтэд ил болоод байгаа билээ. 

Тэгвэл ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал Ж.Болдын хүү хохирогчийг өмөөрч, яаралтай тусламж дуудсан байна. Энэ талаар хэргийн газрын бичлэг, мэдүүлэгт тусгагджээ. Хүүгийн зүгээс буруу зүйл хийгээгүй тул ном журмаар нь мэдүүлгээ өгч, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. Задарсан бичлэгт тухайн хүү хохирогчийг хамгаалж болиочээ гээд салгаж байгаа дүрс, дуу нь нийтэд ил болжээ. 

Хохирогчийн эгчийн зүгээс ч мөн цахим орчинд өөрийн талаас мэдээллийг нийтэлсэн байсан. Тэрбээр зарим үзэг нэгтнүүд 40,50 хүний зодоон болгож хувиргахаар ажиллаж байна. Тийм юм байхгүй, хэдэн танхай балмад залуус миний дүүг утсаар ярьж байхад нь ухаангүй болтол нь зодсон. Зодсон этгээдүүд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа бичжээ. Цагдаагийн байгууллагаас мөн хэрэгт холбогдогч нараас хар тамхины тестер авсан байна. 

Харин "Таван богд" группийн ТУЗ-ийн дарга Ц.Баатарсайханы хүү яаралтай хил давсан гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа аж. Тухайн зодоонд холбогдсон дахин нэг хүнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна. 

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664517
1 эможи

Зочин
2025-07-22 06:54
дАМПУУРСАН МОНГОЛ болжээ. Маш хатуу шийтгэх хэрэгтэй
Зочин
2025-07-22 06:41
Эцэг нь төрөөс мөнгө завшиж баяжих,эх нь мөнгөтэй юм чинь миний хүүхдүүд сайн явна гэж боддог усан толгойтнууд . Хөвгүүдээ мансуурагч , охидоо янхан болгож байгаагаа мэдэхгүй юм даа. Үйлийн үр хаалга андуурахгүй гэж , Эцэг эх хулгайч гай нь энэ
Зочин
2025-07-21 21:47
энэ сэтгүүлч ямар сонин найруулна муутай мэдээлэл бичдэг юм бэ энэ эцэг эх нь монголын татварын мөнгөөр тоголсон хөгжлиййн банкнаас их хэмжээний зээл авч завшиж мөнгөө багтааж ялаж бга хүмүүсийн хүүхдүүд юм бна да
Зочин
2025-07-21 17:53
Эд нар үхээсэй
keyboard_arrow_up