Хохирогчийн эгч: Бүлэглэн нэг хүнрүү дайрсан хэргийг 40,50 хүний зодоон болгож хувиргахаар захиалгатай ажиллаж байна
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар цахим орчинд анх хохирогч гэх залуугийн эгч нь мэдээлсэн юм.
Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийнхөө цахим хуудсаараа тухайн өдөр болсон зодооны бичлэгийг нийтэлжээ.
Тэрбээр нийтлэхдээ "Миний дүү 2025 оны 7сарын 18-ны шөнө 3:30 минутын орчимд Cante club-ын гадаа утсаар яриад зогсож байхад нь Цэрэнпунцаг гишүүний хүү Санжаачойпэл түрүүлж тархин тусаа газар нь цохиж унагааж араас нь Эрэлын Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, өөр хоёр залуу (тэднийг хайж байгаа) бүлэглэн зодож танхайрсан болно. Монгол Улсын Эрүүгийн хуульд 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” 6.4 дүгээр зүйлд“ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус хуульд заасан байдаг.
Гэтэл зарим нэг үзэг нэгтэн бүлэглэн нэг хүнрүү дайрсан хэргийг 40-50 хүний зодоон болгон хувиргах жишээтэй. Тийм зүйл гэж байхгүй шүү. Мөн миний дүү маргаан огтоос үүсгээгүй болох нь бичлэгээс харагдана. Харин хамт явсан найзууд нь салгаад бужигнаж байсанг нь 40-50 хүний зодоон болгохгүй шүү. Ямар ч маргаан үүсэх шалтгаан байлаа гээд хүнийг бүлэглэн зодох нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Жаахан бодитой баймаар байна шүү!!! Гол асуудал яагаад зүгээр зогсож байхад нь гар хүрч байгаа вэ! Энэ өөрөө зөв үү?
Монгол Улсын иргэн зүгээр гудманд зогсож байгаад цохиулдаг нийгэмд бид амьдрах нь энэ зөв үү тэ? Одооноос эхлээд бидний буруу болгох тактик нөгөө талаас ажилаад эхэлж. Уучлаарай хүний биед түрүүлж гар хүрчээд дээрээс нь 4лээ тал талаас нь нийлж хүний хамгийн чухал эрхтэн болох нүүр, нүдлүү дэвсэлж зодоод, эрүүл мэндээр нь хохироочоод хуулиас гадуур зүгээр өнгөрөөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Монгол Улсын Хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж бүлэглэн зодсон хүмүүс та нар хуулийн хариуцлагаа үүр! Монголын төрийн цагдаа, шүүх хэрхэн үнэн зөв шийдвэрлэхийг ард түмэн хараад сууж байгаа шүү!" гэжээ.









