Монгол Улсын сурагчид олон улсын химийн олимпиадаас мөнгөн медаль, математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ

2025 оны 7 сарын 21

Arslan.mn

Химийн олон улсын 57 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлж оролцсон сурагчид багаараа мөнгөн медаль хүртжээ. Мөн олон улсын математикийн 66 дугаар олимпиадаас Монгол Улсын баг 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Олон улсын химийн олимпиад нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдсан ба Монгол Улсын багийн сурагчид багаараа мөнгөн медаль авсан байна.

  • Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ
  • Батсуурийн Номин-Ундрах (Орчлон сургууль, 12-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ
  • Бямбадорж Мэндбаяр (Шинэ Монгол, 11-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ
  • Мөнхбаатарын Одгэрэл (Бага Тэнгэр, 11-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ тус тус хүртлээ.
  • Дасгалжуулагчдын багт: Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) нар ажиллажээ.

Arslan.mn

Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотод зохион байгуулагдсан олон улсын математикийн 66 дугаар Олимпиадаас Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээсэн байна.

  • Арвисын Ивээл (11-р сургууль) АЛТАН МЕДАЛЬ
  • Сонорын Манлай (Сант сургууль) МӨНГӨН МЕДАЛЬ
  • Батлхагвын Тэнүүнсайхан (Шинэ Үе) МӨНГӨН МЕДАЛЬ
  • Баярын Бэлгүтэй (11-р сургууль) МӨНГӨН МЕДАЛЬ,
  • Даваадоржийн Хүслэн (Сант сургууль) ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • Болдбаатарын Төвшиндалай (11-р сургууль) ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • Багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажиллаж, хариуцлагатай, манлайлагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664514
1 эможи

Зочин
2025-07-22 11:29
баяр хүргье ийм юман дээр нөгөө Америк сурнуулийн ганц ч хүүхэд байдаггүймаа
keyboard_arrow_up