ЦЕГ: Ц.Цэрэнпунцагийн хүү С, Б.Эрдэнэбатын хүү Т нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед халдсан нь тогтоогдсон

2025 оны 7 сарын 21

Arslan.mn 

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар цахим орчинд анх хохирогч гэх залуугийн эгч нь мэдээлсэн юм.

Улмаар уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр тодруулга мэдээлэл өглөө. Уг мэдээлэлд Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т нар нь бусадтай бүлэглэн хохирогчийн биед халдаж, улмаар хоёр нь зугтжээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд зугтсан хоёр этгээдийг эрэн сурвалжилж байна гэлээ. Хохирогчийн бие хүнд сэхээнд байгаа гэсэн мэдээлэл байна. 

Мөн Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т нар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчийг гэмтээсэн нь тогтоогдсон байна. Хохирогчийн ар гэрийн зүгээс дээрх этгээдүүдийг хар тамхи хэрэглэсэн хэмээн үзэж байгаа аж. Тэд шүүх шинжилгээний хариуг хүлээж байгаа гэлээ. 

Уг хэрэг өнгөрөгч бямба гарагт буюу энэ сарын 18-19-ний шилжих шөнийн 03:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутаг Хүүхдийн 100 Хаан банкны орчимд болжээ. 

Өмнө нь Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т нар удаа дараа хэрэг, зөрчлөөр цагдаагийн байгууллагад шалгуулж байсан аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664512
1 эможи

Зочин
2025-07-21 16:17
эцэгүүд нь яаж ийгээд аргалаад мултлаад авчих блгүй дэ манай шүүгч нар чинь үнэн шүүх үүү айн
иргэн
2025-07-21 13:39
Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг эх хариуцлага хүлээх үү?
Зочин
2025-07-21 12:10
Аавын танхай байдал Ц...гийн хүүд нөлөөлж дээ
Зочин
2025-07-21 11:48
Ийм хүүхдүүд хүмүүжүүлсэн аавууд Иргэд биднийг төлөөлөн толгой дээр минь сууж байсан байна.
keyboard_arrow_up