110 эмнэлэг тайлангаа өгөөгүй байна

2014 оны 8 сарын 05

Нийслэлд хувийн хэвшлийн 986 эмнэлэг үйл ажиллагаа явуулж буйгаас энэ оны эхний зургаан сарын байдлаар 223 нь буюу 22.9 хувь нь статистикийн сарын мэдээ, тайлангаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлээгүй байгаа аж. Эдгээрээс 110 нь өнгөрсөн оны тайлангаа мөн өгөөгүй байна. Иймд тус газрынхан холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаагүй, 2013, 2014 оны эхний хагас жилийн дүн, мэдээгээ ирүүлээгүй нэр бүхий 110 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Комисст хүргүүлээд байгаа юм байна.

Үүнд арьс, гоо заслын дөрөв, БЗХӨ-ий чиглэлээр үйл ажилагаа явуулж буй гурав, дотрын 34, мэс заслын хоёр, нүдний болон хүүхдийн тус бүр гурав, чих хамар хоолойн дөрөв, шүдний 26, уламжлалт долоо, бусад ес, найман лабораторийн нэрийг жагсаажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6645
0 эможи
keyboard_arrow_up