МБА-ны 23 алба хаагчид хугацааны цол олголоо

2025 оны 7 сарын 07

Arslan.mn

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагнал олгох, цагдаагийн цол гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 6, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 11, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/1299 дүгээр тушаалаар 23 алба хаагч хугацааны цолоор тус тус шагнагдлаа.

Иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн цагдаагийн цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Мөрдөгчийн үйлс ариун, мөр цагаан, нэр цэвэр байх болтугай.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664474
1 эможи

keyboard_arrow_up