Шүүхийн захиргааны алба хаагчид тангараг өргөлөө

2025 оны 7 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн төрийн албан хаагчдын тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Шүүхийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нээж үг хэлэв.

Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн туслах Б.Цогтбаяр уншиж сонордуулан Төрийн дуулал эгшиглэж, Шүүгчийн туслах Г.Байгалмаа, Э.Мөнхзавъяа, М.Мөнцэцэг, Б.Оюунтунгалаг, Н.Лхамноров, Б.Цогтбаяр, Х.Цэцэгсүрэн, Б.Цэрэнханд, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг, Б.Бөртэ-Үжин, Б.Мандах, Э.Оюунбилэг, Б.Уранбилэг, Б.Цэрэнпагма, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөсөн захиргааны албан хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664473
1 эможи

keyboard_arrow_up