НЦУГ-аас алба хаагчдад цол, шагнал гардууллаа

2025 оны 7 сарын 07

Arslan.mn

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа тус цагдаагийн удирдах газар, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад Хууль зүй, Дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагнал, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр (2025.07.07-нд) Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд боллоо.

Хууль зүй, Дотоод хэргийн яамны шагналаар 55, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 315, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шагналаар 21 нийт 391 алба хаагч шагнагдаж, хурандаа цол 8, дэд хурандаа 2, хошууч 2, ахмад 2, ахлах дэслэгч 2, дэслэгч 7 нийт 23 алба хаагчид цол, мөрдсөө гардан авлаа.

Иргэдийнхээ амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан алба хаагчдынхаа эцэг, эх, гэр бүлийн гишүүд, үр хүүхэд, тусалж дэмжиж явдаг найз нөхөд та бүхэнд талархал илэрхийлье.

Цол, шагнал гардан авсан нийт алба хаагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Та бүхний мөр ариун, үйлс гэгээн байх болтугай.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664471
0 эможи

keyboard_arrow_up