ЦЕГ-аас алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2025.07.07/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолбор”-ын талбайд боллоо.
Цол, шагналыг ЦЕГ-ын дарга, Бригадын генеграл Т.Сүхболд болон ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд алба хаагчдад гардууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 338, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 373, нийт 711 алба хаагч шагнагдаж, 678 алба хаагч хугацааны цол, 323 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж, нийт 1001 алба хаагчид цол, мөрдсөө гардан авлаа.
Иргэдийнхээ амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.









