Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо

2025 оны 7 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртлээ.

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарчид 2019 онд "Есөн эрдэнийн орон" найраглалаар нь  Монгол Улсын Төрийн соёрхолт цол хүртээсэн юм.

Уран зохиолын түүхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлэн хөдөлмөрийн баатар цол олгов.     

П.Бадарч нь 1960 оноос уран бүтээлээ эхэлж "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

Уран бүтээл

  • "Есөн эрдэнийн эх орон" /1972/ - Д.Баттөмөр аялгуу хийж дуу болгожээ,
  • "Зургаан мөнгөн мичид" /1977/
  • "Алтан тоос" /1980/
  • "Ширхэг цагаан сувд" /1980
  • "Намрын хонгор салхи" /1985/
  • "Би энэ байна" шилдэг шүлгүүд /1995/
  • "Бөрттэй цагаан сарны дор" /1999/
  • "Бурхан багшийг сургааль" /2002/
  • "Тэнгэрийн хас од" /2003/

Гавьяа Шагнал

  • МЗЭ-ийн шагнал /1981/ - "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ,
  • Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1988/ - "Есөн эрдэнийн орон" найраглалаараа,
  • Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/,
  • Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2005/ хүртсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664452
1 эможи

Зочин
2025-07-07 19:13
Төмөрбаатарын тухай мэдээ битгий оруулаарай ардын жүжигчин болсондоо дургүй байх шиг байна лээ ерөнхийлөгчид уурлаад байгаа бололтой харагдсан шүү угаасаач ардын жүжигчний энтэй жүжигчин биш өөрөө ч тэрийгээ мэддэг бололтой!!!
keyboard_arrow_up