“Playtime“ фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ
2025 оны 7 сарын 07
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Playtime" хөгжмийн наадам энэ сарын 03-06-ны өдрүүдэд Налайх дүүрэгт болсон.
Өмнө жилүүдийг бодвол зохион байгуулалт сайтай, зай талбай ихтэй байгааг наадамд оролцогчид онцолж байсан юм.
Тэгвэл "Playtime" фестивалиийн үеэр цагдаагийн алба хаагчид метал илрүүлэгчээр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгслийг хураан авчээ. Олон нийтийн арга хэмжээ, баярын үеэр биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйлс авч явахыг хориглох хуулийн зохицуулалттай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664451
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс