13-19 насны хүүхдүүд бүлэглэн “Toyota harier, prius 11“ тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж зугтаажээ

2025 оны 7 сарын 07

Arslan.mn

Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15н настай У, 16 настай Г,  19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс  "Toyota Harier"  "Toyota prius 11" маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайлан, Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 03-ны өдөр мөн аймгийн Баянгол сумын нутгаас "Toyota Harier" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явахдаа бусадтай маргалдаж 1 удаа хутгалж, гэмтээн зугтаасан байна.

Уг этгээдүүд нь СХД-н 21-р хорооны нутаг дэвсгэрээс Toyota prius 41, Subaru Forester маркын тээврийн хэрэгслүүдийг хулгайлан зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрээс дайчилан баривчлаад байна. 

Иймд иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгсэлээ хулгайд алдахаас сэргийлж харуул хамгаалалттай газар байрлуулах, тээврийн хэрэгсэлийнхээ хаалганы болон асаалтын системийн хуучирч элэгдсэн голыг солиулах, тээврийн хэрэгслээ онгорхой орхихгүй байх зэргээр гэмт халдлагаас сэргийлэхийг мөн эцэг эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж хэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664450
1 эможи

keyboard_arrow_up