Хорих ангиас оргосон “бага насны хүүхэд хүчирхийлэгч“ олдоогүй байна

2025 оны 7 сарын 07

Arslan.mn

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байсан этгээд оргосон талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тодруулбал, 28 настай М.Тамир урьд нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан.Хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт машин дотроо насанд хүрээгүй 12 настай охиныг хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан  цагдан хоригдож байжээ.

Цагдаагийн байгууллагад дээрх этгээд оргосон тухай мэдээлэл өчигдөр /2025.07.06/ өдрийн 18.00 цагийн орчимд ирж, эрэн сурвалжлах ажил явагдаж байна.

Тэгвэл хоригдол олдсон эсэх, хаанаас оргосон талаар ЦЕГ -аас тодруулахад, “ШШГЕГ болон харьяа аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж байгаа. Хоригдол олдоогүй байна. Өчигдөр Сэлэнгэ аймагт байдаг хорих ангиас оргосон гэх мэдээлэл ирсэн. Яг аль хорих анги гэх мэдээлэл манайд алга” гэлээ.

Содон шинж тэмдэг: 170-175 см өндөр нуруутай, биерхүү, үсээ хусуулсан, дөрвөлжин царайтай, том гартай, ил харагдах шивээс, шарх сорвигүй. Дээрх этгээдтэй холбоотой мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664449
0 эможи

keyboard_arrow_up