Хийлдэг завьтай салхинд туугдаж нуурын гол руу орсон хүүхдүүдийг эсэн мэнд гаргажээ

2025 оны 7 сарын 07

Arslan.mn

Салхинд туугдан завьтайгаа нуурын гол руу орсон бага насны хүүхдүүдийг аварчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Бэхт багийн “Хаялга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ “Хаялга” нууранд хийлдэг завиар тоглож байсан өсвөр насны хүүхэд салхинд туугдан нуурын эргээс холдсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 18:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Э/ 14 настай, эмэгтэй/нь хийлдэг завиа оосорлож нуурын эргээс бэхэлсэн байсан нь тасарч, салхинд туугдан нуурын эргээс 100 метр холдсон байсныг ажиллаж эсэн мэнд нуурын эрэг дээр гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664448
0 эможи

keyboard_arrow_up