Нийтийн тээврийн салбарынхны “Автотээвэр-Цэцээ гүн 2025” аялал өндөрлөлөө
2025 оны 7 сарын 06
Автотээврийн салбарын 100 жилийн ойн арга хэмжээг угтсан ажлын хүрээнд “Автотээвэр-Цэцээ гүн 2025” явган аяллыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Нийтийн тээврийн салбарын ажилчдын эв нэгдлийг сайжруулах, биеийн тамир спортоор хичээллэх, оюуны алжаалыг тайлах, бие бялдрыг чийрэгжүүлэх, спорт аяллыг сурталчлах, харилцан ойлголцох хамтын харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Энэхүү явган аялалд 15 байгууллагын 75 тамирчин амжилттай оролцож “Сутайн буянт” ХХК тэргүүлж, дэд байранд “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ гутгаар байранд “Эрдэм транс” ХХК-ийн тамирчид шалгарлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








664438
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс