Цахим мөрийтэй тоглоомыг БҮРЭН ХОРИГЛОЛОО
Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт тааврыг бүрэн хориглох хуулийг санаачилж, УИХ батлан 7 сарын 1-ны өдрөөс эхлэн хууль албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Цахим мөрийтэй тоглоом нь нийгэм, эдийн засагт учруулсан хор хохирол асар их. Тухайлбал, жилд 500 сая ам.доллар гадагш урсаж, Өр, инфляц, донтолт, амиа хорлолт, ажилгүйдэл нэмэгдэж байна. Мөн гэр бүл салалт, хүүхдийн оролцоо, амьдрал сүйдэх эрсдэл өндөр байна.
Шинэ хуулиар дараах зохицуулалтыг хийж байна:
• Агент, зохион байгуулагчдад эрүүгийн хариуцлага
• Сурталчилсан, уриалсан этгээдэд зөрчлийн хариуцлага
• Монгол Улсаас цахим мөрийтэй тоглоомд хандах эрхийг хаана
• VPN ашигласан ч хуулийн хариуцлага хүлээнэ
• Мөнгө угаалт, хөрөнгө гадагшлах урсгалыг зогсооно
• Иргэдийг эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ
Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлах, зохион байгуулах, зуучлах, дэмжих зэрэг аливаа хэлбэр хууль зөрчсөн үйлдэл болохыг сануулж байна!









