НЦУГ: 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгууллаа

2025 оны 7 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөнийг өнөөдөр (2025.07.04-нд) “Holliday Inn” төвийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Хуралд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон даргын зөвлөлийн гишүүд, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нар оролцож, танхимаар 250, цахимаар 11 байршлаас 1381 нийт 1631 алба хаагчид хамрагдлаа.

Arslan.mn

Хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газраас хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Академич, Монгол Улсын Их сургуулийн хүндэт эмерит профессор С.Нарангэрэл “Харилцаа хандлага-Ёс зүй” сэдвээр алба хаагчдад мэдээлэл өглөө.

Мөн эрхэлсэн ажилдаа бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан.

Удирдлагаас нийт бие бүрэлдэхүүнд анхаарах асуудлын талаар ажлын чиглэл, зөвлөмж өгч, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлсноор хурал өндөрлөлөө.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664425
0 эможи

keyboard_arrow_up