Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар АРДЫН ЖҮЖИГЧИН цолоор шагнуулна
2025 оны 7 сарын 04
Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан салбар салбарын хүндэт эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнадаг уламжлалтай.
Улсын Хүүхэд Залуучуудын Театр (УХЗТ)-ын мэдээлснээр тус театрын ахмад жүжигчин, БНМАУ-ын Төрийн шагналт, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Төмөрбаатар Ардын жүжигчин цолоор шагнуулна. Ц.Төмөрбаатар 1981 онд "Говь Хянганд тулалдсан нь" киноны Цэдэнбалын дүрийг бүтээснийхээ төлөө 25 настайдаа төрийн шагнал хүртсэн.
Тэрбээр 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор энгэрээ мялааж байв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








664421
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс