НДЕГ нь МУИС-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ

2025 оны 7 сарын 02

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, харилцагч, олон нийтэд сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд /2025.07.02/ Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монгол улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Монгол улсын их сургуулийн ректор Б.Очирхуяг, холбогдох газрын дарга болон мэргэжилтнүүд оролцлоо. Санамж бичгийг байгуулснаар талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Нийгмийн даатгалын хууль тогтоомж, журам, дүрмийн талаар оюутан суралцагч, багш, ажилтан, албан хаагчдад сургалт, эрдэмтэн, судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • Нийгмийн даатгалын байгууллагаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, судалгааны ажилд эрдэмтэн, судлаачдыг оролцуулах, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах;
  • Нийгмийн даатгалын чиглэлээр оюутан, суралцагч нарт үйлдвэрлэлийн дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх;
  • Нийгмийн даатгалын салбарын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн ажилтнуудын хамтын оролцоог бий болгох чиглэлээр хамтарч ажиллах юм.

Санамж бичгийг хэрэгжилтийг хангахын тулд хэрэгжүүлж байгаа ажлын үйл явцын мэдээллийг тогтмол солилцож, хяналт тавьж ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664392
1 эможи

Зочин
2025-07-02 23:05
Терийн байгууллагууд хоорондоо гэрээ байгуулаад л ккк. МУИС дэндуу хоцрогдсон, ес зуйгуй этгээдууд бугласан газар болсондоо!!!
keyboard_arrow_up