Нийслэлд өнөөдөр хаах болон түр хаасан замуудын мэдээлэл

2025 оны 7 сарын 02

Arslan.mn

Улаанбаатар хотод зам засварын ажил эхлээд буй энэ үед түр хаасан замуудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна. 

  • Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замыг хаах үеийн нийтийн тээврийн зураглалыг танилцуулж байна. 

Хан Уул дүүрэг 1, 2, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой Таван богд ХХК-ийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой авто зам түр хаах үеийн нийтийн тээврийн чиглэлийн зураглал.

  • Зам хаах: 7 дугаар сарын 2-ны 23:00 цаг
  • Зам нээх: 7 дугаар сарын 5-ны 06:00 цаг


 

  • Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд "ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ.

Ингэхдээ суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

  • Зам хаах: 7-р сарын 01-ний 23.00 цаг
  • Зам нээх: 8-р сарын 01-ний 06.00 цаг

100 АЙЛЫН УУЛЗВАРААС ДАРЬ-ЭХИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

Их тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хооронд зорчих хэсгийн урд, хойд эгнээг хэсэгчилж хааж, шинэчилнэ. 

  • Зам хаах: 7 дугаар сарын 01-ний 23:00 цаг
  • Зам нээх: 7 дугаар сарын 4-ний 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664389
0 эможи

keyboard_arrow_up