Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Үндэсний бөх”-ийн сорилго барилдаан боллоо

2025 оны 6 сарын 30

Arslan.mn 

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Үндэсний бөх”-ийн сорилго барилдаан боллоо.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Ардын Хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын үндэсний бөхийн сорилго барилдаан өнөөдөр /2025.06.29/ Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сувиллын газарт зохион байгуулагдлаа.

Arslan.mn

 Улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг хангах, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилготой үндэсний бөхийн сорилго барилдаанд хүчит 32 бөх зодоглосноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, улсын начин Э.Мөнхжаргал түрүүлж, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин спорт хороо”-ны тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэн, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” албаны бэлтгэлжилтийн хэлтсийн тамирчин, улсын начин О.Цэцэнцэнгэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд спорт хороо”-ны тамирчин, аймгийн арслан Б.Даваадалай нар шөвгөрлөө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664372
0 эможи

keyboard_arrow_up