Автомашин жолоодож явахдаа хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

2025 оны 6 сарын 30

Нэр бүхий хотхоны хажуугийн шороон замд хоёр настай хүүхэд машинд дайруулсан, ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 23-ны 15.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нэр бүхий иргэн "Тоёота приус" маркийн автомашин жолоодож явахдаа явган зорчигч хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдөж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664364
1 эможи

keyboard_arrow_up