Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэнийг Туркт баривчилжээ

2025 оны 6 сарын 27

Arslan.mn

Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “А”-г Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой мэдээлэл солилцон, хамтран ажилласны дүнд тус улсад баривчлуулж, энэ оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс руу албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа.

Иргэн “А” нь метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг Турк Улсаас нутаг буцаж буй Монгол Улсын иргэдэд худал хэлж, дайвар ачаа болгон өгч улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Тагнуулын ерөнхий газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664328
0 эможи

keyboard_arrow_up