0027УКО, 7070ХОТ, 1919УКО зэрэг дугаарыг дуудлагаар худалдана
2025 оны 6 сарын 26
Авто тээврийн үндэсний төвөөс нийслэлийн серитэй дугаарын дуудлага худалдааг өнөөдөр /2025.06.26/ зохион байгуулна.
Дуудлага худалдаанд орох иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
Үүнд:
- Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
- Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
- Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
- Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
- Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664309
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс