ЦЕГ: “Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна

2025 оны 6 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтран цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн процессын дахин инженерчлэлийн ажлыг энэ оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 11 алба, нэгжид хамтарсан ажлын хэсгийн гишүүд 8 чиглэлээр судалгаа, шинжилгээ хийн ажиллаж байгаа юм.

Arslan.mn

Дээрх ажлын хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Б.Баясгалан, Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дэд бөгөөд Стратеги, бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай нараар ахлуулсан 36 ажилтан, алба хаагчаас бүрдсэн ажлын хэсэг энэ оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 5 хоногийн хугацаатай Өмнөговь аймгийн цагдаагийн газар, Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс, тус аймагт байрлах Дотоодын цэргийн 810, 827 дугаар ангиудад ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664273
1 эможи

Зочин
2025-06-24 16:05
Энэ ажиллагаа нэг л буруу яваад байгаа. Процессын дахин инженерчлэлээ цагдаагийн удирдлага, боловсон хүчний бодлого, шударга сонгон шалгаруулалтаасаа эхлэх хэрэгтэй
keyboard_arrow_up