СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

2025 оны 6 сарын 23

Arslan.mn

Энэ сарын 22-нд буюу өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ.

Хэт халалт үргэжилж байгаатай холбогдуулан Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн хөдөлгөөн ихсэж, голын усны ослын эрсдэл нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална. Гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцаараар нь үлдээхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол гол, усанд орохгүй байх, зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх, баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664229
0 эможи

keyboard_arrow_up