Ж.Амаржаргал: “Орчлон констракшин“ ХХК-ийханд орц, гарц чөлөөлж өг гэхээр “Та нар машин унаж яадаг юм“ гээд халгаадаггүй

2025 оны 6 сарын 20

Arslan.mn

Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөр баригдаж буй барилгаас болон зарим улсын болон хувийн байгууллагуудын гарц хаагдаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсчээ. 

Тус барилгын ажлыг 2019 оноос эхлүүлсэн аж. Энэ талаар Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Амаржаргал "Тус байгууллага 2019 онд барилгын ажлаа эхлүүлсэн. Гэтэл хоёр улсын байгууллагын орц, гарцыг хааж зураг төслөө батлуулчихсан байсан. Үүнээс гадна барилга хоорондын зай ч байхгүй сургуулиас зургаахан метрийн зайтайгаар энэ барилга баригдаж байна. 

Үүнийг дагаад маш олон хүмүүсийн эрх, аюулгүй байдал зөрчигдөж байгааг тус байгууллага юман чинээ тоодоггүй. Өөдөөс та нар машин унах албатай юу гэж хэлдэг. Багш нар машин унах, унахгүйгээ хувийн компаниар заалгах дээрээ тулчихаад байна. 

Бид 73 дугаар сургуулийн хашаанаас дөрвөн метр газрыг л чөлөөлөөд өгөөч гэж гуйж байгаа юм." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664223
1 эможи

Etseg eh
2025-06-24 17:13
Huuhduudee eruul ayulgui orchind bailgamaar bna. Bagsh nar ch gsn hun shvv dee!!!Ymar muuhai erh ashugaa bodson compani wee
Зочин
2025-06-23 06:04
Явган Зам бордүр нүүрс гээл нэг том дарганцар биидэээ
Зочин
2025-06-21 08:43
Энэ асуудлыг даруй шийдэх хэрэгтэй бна. Ганц хувийн компанийн асуудлаас болж бүхэл бүтэн сургуулийн 3000-иад хүний эрх ашиг аюулгүй байдал зөрчигдөж бна.
Зочин
2025-06-20 21:47
Нямбаатар мэтийн төлгөн комунистууд энэ асуудал дээр анхаарч зам гарц гаргаж өгмөөр юм.нээг их бродюр сольсон хүн л попроод яваад байх юм
Ммм
2025-06-20 19:59
Танай сайтад баярлалаа. Хүүхдүүдийн төлөө улам хичээгээрэй. АМЖИЛТ
keyboard_arrow_up