8 сарын 8 аавуудын баяр

2014 оны 8 сарын 05

Жил бүрийн наймдугаар сарын наймныг манай улс "Аав нарын өдөр" болгон тэмдэглэдэг болсоор нилээдгүй хугацаа өнгөрлөө.  Монгол улс энэ өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байгаа бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо, "Сайхан аав" ТББ хамтран "Миний аав - Миний бахархал" аавдаа илгээх захидлын уралдаан, аав нарын эрүүл мэндийн өдөрлөг, "Аавын бахархал" хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Та ч гэсэн аавуудын баяраар аавыгаа баярлуулж олон сайхан үйл хийгээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6642
0 эможи
keyboard_arrow_up